

"Скайпрофешнл Солюшн" ХХК нь 2020 оны 12 сард байгуулагдаж, түүнээс хойш төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, мэдээллийн технологийн үйл ажиллагааг явуулж байна.
Манай программ хөгжүүлэгчид нь олон жилийн ажлын туршлагатай, олон улсын хэмжээнд код бичих чадвартай бөгөөд бид СӨХ-дод ашиглах АЙЛ системийн 1.0 хувилбарыг дуусгаад 2.0 шат руу шилжин ажиллаж байна. “АЙЛ СИСТЕМ” төсөл нь ЗГХЭГ-аас зохион байгуулагдсан, дэлхийн банкны санхүүжилттэй “Инновацыг дэмжих хөтөлбөр”-т амжилттай оролцож нийт 126 төслөөс ТОП-3-т шалгарсан ба одоогоор томоохон хорооллуудын СӨХ-дод нэвтрүүлэх ажил хийгдэж байна.

"АЙЛ СИСТЕМ" нь СӨХ болон оршин суугчдын харилцааны албан ёсны платформ бөгөөд тус апп-аар дараах боломжуудыг олгож байна.
-
СӨХ-ны төлбөрийг сар бүр автоматаар тооцоолох
-
Төлбөрийг мессежээр нэхэмжлэх / Q pay /
-
СӨХ-ны авлагыг нэгдсэн байдлаар хянах, авлага барагдуулалтыг хялбар болгох
-
Төрийн банк болон бусад банкинд хийгдсэн гүйлгээг автоматаар таньж хасалт хийнэ
-
Оршин суугчдын мэдээллийг үнэн зөв бүртгэлжүүлэх боломжтой
-
Айл системээр дамжуулан айл өрхүүдэд үйлчилгээ үзүүлэгчдийг үнэлэх боломжтой
-
Бүх гишүүдийн хурлыг автомат ирц бүртгэл, санал хураалт бүхий видео хурлаар зохион байгуулна
-
Санал гомдол /Оршин суугчдын санал гомдлыг хүлээж авах, хуваарилах, шийдвэрлэх/

Алсын хараа
-
Олон улсын жишигт нийцсэн мэдээллийн технологийн компани болох
Зорилт
-
Дээд зэргийн чанартай, түргэн шуурхай, найрсаг үйлчилгээ
-
Хэрэглэгчийн зорилго, хүсэлт, сэтгэл ханамж
-
Мэргэшсэн өндөр чадавхи бүхий бүтээлч хамт олон
-
Дээд түвшинд стандартчилагдсан багийн систем
-
Өндөр түвшний хариуцлагатай байдал

БИДЭНД олон жилийн ажлын туршлагатай, салбартаа тэргүүлэх инженерийн баг, хамт олон бий.