Мөсөн Өргөө - Steppe Arena ордны Өндрийн ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ.

Олон Улсын Олимпын Хорооны стандартад нийцсэн мөсөн гулгуурын талбайтай Мөсөн өргөө ордон Шинэ Яармаг хороололд саяхан нээгдсэн билээ.


Скайпро группийн бүрэлдэхүүний "Скайпро Интернешнл" ХХК нь энэхүү том бүтээн байгуулалтанд туслан гүйцэтгэгчээр ажиллаж хувь нэмрээ оруулсандаа баяртай байна.


Өндөрт ажиллах нь эрсдэл өндөртэй ажил бөгөөд олон улсын стандарт, дүрэм журмуудыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлж ажиллаж буй манай групп компани Монголдоо энэ төрлийн ажлыг мэргэжлийн түвшинд гүйцэтгэж чадах цорын ганц компани юм.


Бид аж үйлдвэрийн альпинизм буюу уул уурхай, барилга, холбоо, сэргээгдэх эрчим хүч, аврах ажиллагаа гэх мэт олон салбарыг хамарсан өндрийн ажил гүйцэтгээд зогсохгүй, өндөрт ажилладаг бүх төрлийн ХАБ, ОУ-ын стандартыг хангасан сургалтын үйлчилгээг дотоодоо болон гадаад зах зээлд хүргэн ажиллах хэтийн зорилготой ажиллаж байна.



 

Анкет илгээх