4-р Эмнэлэг ажиллахад таатай байгууллагаар шалгарлаа



Дөрөвдүгээр эмнэлэг нь АНУ-ын Сан Францискод төвтэй, таван тивийн 90 гаруй улсад салбартай Great Place to Work® Institute-ийн "Ажиллахад таатай байгууллага" батламжаа хүлээн авсан тухай мэдээ дуулгахад таатай байна.

“Ажиллахад таатай байгууллага” батламж нь байгууллагын ажилчдын хоорондын нөхөрлөл, итгэлцэл, хүндлэл, бахархал болон шудрага байдлыг шинжилж тодорхойлсны үр дүнд олгогддог бөгөөд манай хамт олон уг батламжийг хүлээн авсан Монгол улсын 2 дахь байгууллага, эрүүл мэндийн салбартаа анхдагч нь болсондоо баяртай байна.


Бид цаашдаа эрүүл мэндийн салбартаа олон шинэчлэлт хийж, олон улсад туршигдсан менежментийн шилдэг арга барилуудыг нэвтрүүлж ажиллах болно.

Ажиллахад таатай байгууллага” гэдэг нь хамт ажиллаж байгаа хүмүүс бие биедээ итгэдэг, хамт ажиллаж буй хүмүүстэйгээ ажиллахдаа дуртай байдаг, хийж буй ажил үйлсээрээ бахархдаг байхыг хэлнэ”. - Роберт Леврин, Great Place to Work®-ийн үүсгэн байгуулагч.




Анкет илгээх