Sun Room
4-r emneleg logo.png

Монгол улсын хэмжээнд томоохондоо тооцогдох нэгдсэн эмнэлэг 2021 ондоо багтаж эмнэлгийн үйл ажиллагаагаа шат дараатай эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.

Бидний алсын хараа: Дэлхийд жишигт хүрсэн эмчилгээ, үйлчилгээ үзүүлэгч эрүүл мэндийн нэгдсэн төв цогцолбор болно.

Эмнэлэгийн үйл ажиллагааны чиглэл:

  • ​Урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо​

  • Дотрын үзлэг, оношилгоо, эмчилгээ​

  • Мэс заслын үзлэг, оношилгоо, эмчилгээ ​

  • Хавдрын эмчилгээ, хими эмчилгээ ​

  • Нөхөн сэргээх эмчилгээ​

  • Хөнгөвчлөх эмчилгээ​

  • Яаралтай тусламж үйлчилгээ

Эмнэлэгийн бүтэц, зохион байгуулалт

2021 онд үүд хаалгаа нээх эмнэлэгийн 12 давхар барилга нь нийт хэвтэн эмчлүүлэх 120 ортой бөгөөд эрчимт эмчилгээ, үзлэг оношилгоо, амбулаторын үзлэг, мэс засал , эмийн сан, ресторан зэргийг багтаах юм.

4th hospital.png

Барилгын онцлог, давуу тал:

  • Монголын эрүүл мэндийн салбарын менежментийн хөгжилд хувь нэмэр оруулахуйц эмнэлгийн барилгын стандартыг хангасан бүтээн байгуулалт.

  • Бүх давхартаа агааржуулалтын автомат системтэй.​

  • Өдөртөө 500, жилдээ 150,000 иргэнийг амбулаторид хүлээн авч, оношилгоо, эмчилгээ хийх хүчин чадалтай.​

  • Жилд 50,000 хүн хэвтэн эмчлүүлэх хүчин чадалтай.

Хэвтэн эмчлүүлэгсдэд ирэх давуу тал:

  • Хэвтэн эмчлүүлэх ор бүрт хүчилтөрөгчийн холболт хийх боломжтой.

  • Давхар бүр хяналтын камер, зарлал мэдээллийн систем,ослын гэрэлтүүлэг, галын дохиололтой.

  • Сувилагчийн дуудлагын системтэй.

  • Сүүлийн үеийн технологитой Парамаунт өвчтөний автомат ор.

  • Өрөө бүр нар үзэх цэлгэр, тав тухтай орчныг бүрдүүлсэн.

  • Өрөөндөө цөөхөн хүнтэй.

Image by Martha Dominguez de Gouveia

Эрхэм зорилго

Анагаах ухааны шинэлэг арга, эмчилгээг нутагтаа анхлан нэвтрүүлэгч байж, эмчлэгддэггүй өвчний тоог багасгаж, олон улсын туршлага хуваалцагч байна.

Бидний уриа

Бүгдэд хүрч үйлчилнэ.

Холбогдох

Washing Window

7533 4444

  • White Facebook Icon

/4emneleg